Ногоон мөнгөний урсгалыг чангааж, үндэсний мөнгөн тэмдэгтийг тамиржуулах ид шид алтанд оршдог. Алтны үнэ нэг унци нь дэлхийн зах зээл дээр дээд тал нь 1900 ам доллар хүрч байсан удаа бий. Үнэ уруудлаа гээд 1000 ам доллараас доош унана гэж үгүй.
2018 онд Монгол банкинд тушаасан алтны хэмжээ бараг оргил үедээ дөхсөн байх. Нийт дүнгээрээ 22 тн алт худалдан авчээ. Харин энэ онд тушаасан алтны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 81 хувь буурсан таагүй мэдээлэл байна.
Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцүүлэг хоёр оны заагаар таарч, ээлжит бус чуулган хүртэл хэлэлцэгдэлгүй удсан нь алтны тушаалтыг аргамжсан явдал болсон. Хуулийн өөрчлөлтөөр 2014 оноос эхлэн мөрдөж байгаа алтны 2,5 хувийн татварыг дахин таван жилээр сунгаж, гадагш чиглэсэн урсгалыг хянах боломжийг бүрдүүлэхийн тулд боомтуудын хүчин чадлыг сайжруулах тухай яригдаж байсан билээ.
Гэвч УИХ татварыг 5 хувь болгон нэмэгдүүлээд байгаа. Харин ингэснээр олборлосон алтаа Монголдоо авч үлдэж чадах уу, аль эсвэл гадагшаа чиглэсэн урсгалыг нэмэгдүүлэх үү гэсэн асуулт одоогоор хариултгүй үлдэж байна.
Харин дашрамд дурдахад нийт олборлож байгаа алтны 60 орчим хувийг нинжа нар буюу бичил уурхай эрхлэгчид бүрдүүлдэг ажээ. Салбарын сайдын хэлснээр 12 аймгийн нутаг дэвсгэр дээр 11 мянга орчим бичил уурхайчид үйл ажиллагаа эрхэлж байгаа юм байна.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана