Монголд “Comedy” урлагийг хөгжүүлж буй залуусын нэг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн хүү Б.Идэр-одыг та бүхэн таних байх. Онигор нүдээр трэнд болж нийгмийн сөрөг асуудлыг хөгжилтэй хэлбэрээр ярьж үзэгчдийг инээлгэх тэр Шарк танк нэвтрүүлгийг хөтөлж Baby Шарк гэсэн хочийг өөрийн хоч дээрээ нэмэх болсон юм. Урин цаг ирж сүүлийн өдрүүдэд түүнд хурим найр хөтлөх санал их ирж байгаа гэнэ. Харин Б.Идэр-Од хурим найрын ёс жаягийг сайн мэдэхгүй тул уг саналаас татгалзаж, харин чөлөөт хэсэг дээр нь 15 минутийн турш комеди хийх санал гаргаж байгаа юм байна. Уг 15 минутыгаа 1 000 000 төгрөгөөр үнэлжээ. Тэрбээр энэ тухайгаа сошиал хуудсандаа “Зун дөхөөд ч тэр юм уу, хурим хөтлөөч гэсэн санал их ирж байна. Ёс жаяг ихтэй, маш хэцүү байдаг учраас хурим хөтөлдөггүй шүү, та минь ээ. Харин чөлөөт хэсэг дээр нь 15 минутын комеди 1 сая төгрөгөөр хийж болно шүү. Саналаа нээлттэй хэлчихье ээ. Aнгли, Монгол хоёр хэл дээр байж болно” хэмээсэн байна. Энэхүү саналыг сонссон зарим нэг нь үнэтэй байна гэсэн бол нөгөө хэсэг нь дуучдыг бодвол харин ч хямдхан хэмээн ярих аж.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ