"Эко Алтан Заамар" компанийн буруутай үйл ажиллагаанаас болж тус компанийн 4 ажилчид харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан билээ. МХЕГ-аас уул уурхай, ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байгаа талаар өнөөдөр мэдээлсэн юм. Тус мэдээллийн үеэр “Эко-Алтан Заамар”-тай холбоотой хэргийн талаар, тус компани ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр жил төлөөгүй гэх асуудлын талаар лавлахад “Эко-Алтан Заамар”-тай холбоотой асуудлын дүгнэлтийг Уул, уурхайн яаманд хүргүүлсэн. Ажилчдынхаа нийгмийн даатгалыг жил бүр тогтмол төлдөг болох нь шалгалтаар тогтоогдсон. Нас барсан дөрвөн иргэний ар гэрт тэжээгчээ алдсаны тэтгэмж зэргийг тогтоосон. Компанийн үйл ажиллагаа зогссон хэвээр байгаа. Шалгалтын явцад тус компани дээр дахин очиж, аюулгүйн зурвасыг нэмж татуулсан” гэв. Мөн “Эко-Атан Заамар”-т амиа алдсан дөрвөн иргэний гэр бүлд 200 сая төгрөг буюу нэг гэр бүлд 50 сая төгрөг олгосон байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ