Дэлхийн аварга, МУГТ П.Орхоныг сэргээш хэрэглэсэн гэх үндэслэлээр Дэлхийн бөхийн холбооноос 2022 он хүртэл барилдах эрхийг нь хассан харамсалтай хэрэг болсон юм. Тэгвэл энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр ярилцлага өгсөн байна. Тэрбээр хэлэхдээ “Сэргээштэй холбоотой бичиг авсан даруйдаа сайдтай уулзаж, дараа дараагийн арга хэмжээнүүдийг авсан. Эцсийн шийдвэр гартал бид зүгээр суугаагүй. П.Орхон өөрөө бол биднийг Азийн тоглолтын тамирчдын тосгонд байх үед хоол ундны байдлаар дамжсан байж магадгүй. Бид өрөөндөө хоол ундаа хийж идэж байсан гэж хэлсэн. Тэр нь нотлогдоход маш хүнд. Өрөөндөө гурвуулаа амьдарч байсан. Нэг нь манай хамгийн туршлагатай тамирчин О.Насанбурмаа. Нөгөө нь доод жингийнх нь тамирчин жижиг Батцэцэг... Хорлогдсон байж магадгүй гэдэг үндэслэлээр П.Орхон өөрөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байдаг. Шалгаж байх явцад фитнесс буюу хүчний бэлтгэлийн дасгалжуулагч нас барсан тул энэ хэргийг хаасан байсан... Одоо бид П.Орхоны асуудлаар хэд гурван найзтайгаа ярилцаад явж байгаа. Хоёр нь сэтгэлзүйч. Түүнийг одоо аль болох олуулаа хүрээлж, сэтгэл санааг нь аль болох дэмжиж, сэтгэлийг нь уяж, өргөх ёстой...” хэмээжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ