Осака хотод болсон Хаврын тэмцээнд их аварга Хакүхо 15 даваатай түлүүлснээр 42 дахь түрүүгээ хүртсэн билээ. Уг барилдааны үеэр Хакүхо сүмогийн ордонд цугласан үзэгчдийг алга ташин, уухайлуулсан нь шийтгэл авахад хүргэжээ. Ёкозүнагийн зөвлөлөөс “Сүмод ийм ёслол хийх ёсгүй” гэсэн тайлбарыг өгч уламжлал ёсоо хадгалж үлдэхийн тулд зүгээр орхиж болохгүй гэсэн байна. Тиймээс Сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн /Аваргын/ зөвлөлөөс их аварга Хакүхо М.Даваажаргалд шийтгэл оноохыг үүрэг болгожээ. Одоогоор түүнд ямар шийтгэл оноох шийдвэр гараагүй байгаа аж.Энэ талаар Хакүхо “Хэйсэй эриний сүүлийн башё тул үзэгчидтэй хамт тэмдэглэхийг хүссэн” хэмээсэн юм. Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээний дараа болдог тойргийн барилдаан орон нутагт өнгөрөгч долоо хоногт эхэлсэн. Их аварга Хакүхо М.Даваажаргал баруун гарандаа бэртэлтэй байгаа ч тойргийн барилдааны ёслолд оролцож буй юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ