ШУУД ҮЗЭХ:
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
Ерөнхийлөгч бидэнд ээлжит урилгаа явуулж байгаа гэж харж байгаа. Монгол ерөнхихйлөгч ямар ажил хийж болох вэ, ямар ажил хийж болохгүй вэ гэдгийг хамгийн хурдан ойлгуулах хүн Х.Баттулга. Х.Баттулгын урилгад үгүй гэж хэлэх гэж ирлээ. ҮАБЗ Үндэсний аюултай байдлын зөвлөл болж хувирлаа.
Ерөнхийлөгч болсон хүн өмнө нь бодож байсан ажлаа л хийдэг. Өмнө нь хийж явсан ажлаа л үргэлжлүүлдэг. Цоо шинэ хүн болдоггүй.
Монгол улс өнөөдөр шүүхгүй байснаас ерөнхийлөгчгүй байсан нь дээр. 120 дээр байсан авлигын түвшин 70 болж байсан. Монголын хууль шүүхийн нэр хүнд 16 байсан. Дараа нь 64 болж нэмэгдсэн байдаг юм шүү. Ардчилалын удирдагчийн амь насыг хөнөөсөн хэргийг Монголын хуулийн байгууллага олон жил мөрдөж алуурчныг оллоо гэж байсан. Хууль шүүхийн байгууллагад ахиц дэвшил гарч байсан юм шүү
Монголын төрлүү хулгай хийдэг нөхдүүд шургалж байна гэж би өмнө нь хэлж байсан. Хуулийнхан бүгд муу хүмүүс биш. Хэн ч ямар албан тушаалтан бай хууль шүүхийн байгууллага дуудвал яваад оч гэдэг үзэлтэй хүн. Н.Энхбаярыг 12 удаа дуудсан байдаг юм. Тэгээд хуулийн байгууллага аргагүйн эрхэнд тийм баривчилгаа хийсэн. Бид өөрсдөө хууль шүүхийн байгууллагаа хүндэтгэх ёстой.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Таныг шударга бусын хонгил гэгчийг үүсгэсэн гэдэг. Үүнийг нураахаар ҮАБЗ-өөс шийдвэр хүртэл гаргалаа. Энэ талаар та байр сууриа хэлнэ үү?
ҮАБЗ-ийн УИХ-д оруулсан хууль өнөөдөр батлагдах эсэх нь асуудал биш болчихлоо. Өнөөдөр батлагдахгүй бол дахиад л оруулж ирнэ. Ерөнхийлөгч айдас гэж зүйлийг улс төрчдийн сэтгэлзүйд оруулчихаж. Сонгуулийн өмнө ийм зүйл гарч ирдэг. Өмнө нь баахан гэмт хэрэг хийчихсэн хүн ҮАБЗ-ийн дарга болчихвол юу хийх нь тодорхой ш дээ. Бүх зүйлийг дарагдуулж яваа.
Б.Хурц гэдэг хүнтэй би ажил үүргийн шугамаар хамтарч ажилладаг байсан. Шударга бусын хонгил гэж таван жил үргэлжилж байгаа кино. Монголын төрийг авна, ард түмэнд аймшигтай зүйлийг мэдрүүлнэ, дараа нь дахин сонгогдож гарч ирнэ гэж өчнөөн жилийн өмнөөс хийсэн ажлаа хэрэгжүүлж байна. Намайг хэн хараадгийг би мэднэ. Өнөөдөр Элбэгдоржийг өөрөөсөө илүү муу хүн болгоно гэдэг хамгийн хэцүү зүйл. Элбэгдорж өөрөөс нь илүү хулгайч, худалч хүн байхгүй гэдгийг л харуулах нь тэдний найруулсан жүжгийн гол зорилго.
-Л.Гансүхийг шударга бусын хонгилоор чирсэн гэж ярьдаг?
-Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон. Та нар тухайн үеийн шүүх хурлын бичлэгүүдийг олж үзээрэй. Өөрөө буруутай байж, дараа нь хуулийн байгууллагаа буруутгаж, нэр хүндийг нь унагааж болохгүй.
Х.Баттулга эхний ээлжинд өөрийнх нь үгэнд орохгүй байж магадгүй Засгийн газрыг унагаасан. УИХ-ыг гартаа авсан байна. УИХ-ын гишүүд бүгдээрээ баригдчихсан байна. Ирэх сонгуульд хэн нэр дэвших вэ гэдгийг энэ ҮАБЗ гартаа оруулчихсан байна. Харин одоо хуулийн байгууллагыг өөрийн болгох ажиллагааг хийж байна. Дараа нь сэтгүүлч та бүхнийг өөрийн гартаа оруулна.
Наадуул чинь одоо сэдвийн төлөө, хэн хуралд сонгогдох вэ, дээрээс нь сонгуульдаа зарцуулах мөнгөө хаанаас олох вэ гэдэг дээр л ажиллаж байна.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана