Цагдаагийн алба хаагч өчигдөр /2019.03.26/ шөнө зургаан давхраас унасан жирэмсэн эмэгтэйн амийг аварчээ. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 26-ны шөнийн 22.50 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн зургаан давхрын цонхоор жирэмсэн эмэгтэй хоёр хөлөө гарган, унаж болзошгүй байжээ.
Эмнэлгийн ойролцоо байсан хүмүүс жирэмсэн эмэгтэйг “Өрөөндөө ор” гэж хэлсэн боловч оролгүй, цонхоор унахад нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатар авхаалж самбаа гарган амийг нь аварсан байна.
Болсон явдлын талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатартай утсаар холбогдож асуулаа. Тэрбээр “Манай хадам эгч өчигдөр шөнө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрөх гээд ирсэн юм. Тухайн үед би баз хүргэн, эхнэр гээд гэр бүлээрээ байсан. Гэтэл эмнэлгийн зургаан давхрын цонхоор жирэмсэн эмэгтэй хоёр хөлөө гаргаад суучихсан харагдсан. Хүмүүс бүсгүйг “Өрөөндөө ор” гэсэн боловч дээрээс унасан. Би машиндаа байсан дээлээр жирэмсэн эмэгтэйг тосч авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Эрдэнэт хүний амь аварсандаа баяртай байна. Хүний амь аврах нь миний албан үүрэг шүү дээ. Миний хувьд цагдаагийн байгууллагад 11 жил ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст таван жил гаруй ажиллаж байна” гэв.
Эмнэлгийн өрөөний цонхоор унасан жирэмсэн эмэгтэй 17 настай бөгөөд хүүхэд нь эсэн мэнд төрсөн гэдгийг албаныхан мэдээллээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ