Монголын Аялал Жуулчлалын Холбооноос ITM Mongolia олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд 2019 оны 3 сарын 29,30,31-нд зохион байгуулахаар товлоод байна.
Тус үзэсгэлэн нь оролцогчдын тоо, цар хүрээ, хилийн чанад дахь бизнес эрхлэгчдийг хамруулах тал дээр хамгийн томд тооцогддог юм. Зохион байгуулалтын хувьд аялал, жуулчлалын алс ирээдүйд анхаарвал зохих бүх байгууллагыг хамруулдгаараа онцлогтой. Зочид буудал, ресторан, амралт зугаалгын газар, үзвэр үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд энэ үзэсгэлэнд үйл ажиллагааны танилцуулга, сурталчилгаагаа явуулснаар түншлэлийн гэрээ байгуулдаг билээ.
ITM Mongolia үзэсгэлэнд оролцогч дотоодын байгууллагууд, хилийн чанадаас оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургуулиуд, гадаадын төсөл хөтөлбөр, жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, урлаг соёлын байгууллага, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гээд нийт 250 гаруй байгууллага эл үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлээд байна. Дотоодын аялал жуулчлал хөгжих суурь тавигдаж буй энэ цаг үед ITM Mongolia-г үзэж сонирхох иргэдийн тоо ч жилээс жилд нэмэгдэж байгаа аж.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ