УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж дэмжжээ. Эдгээр хуулийн төслийг УИХ баталсан тохиолдолд АТГ, Прокурорын байгууллагын удирдлага болон шүүгч нарыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлөх, түдгэлзүүлэх үндэс бүрдэх юм.
Энэ талаар “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “АТГ, шүүх, прокурорын байгууллагад шударга хүн олон бий. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед захиалгаар томилсон 40 гаруй хүн байна. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн, УИХ-тайгаа хамтраад өөрчлье гэж байгаа юм” гэлээ.
Одоо Хууль зүйн байнгын хороо хуралдаж Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэнэ.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана