Мисс Н.Ану саяхан нярайлжээ

Moderator
2019/03/26

“Miss Mongolia-2013” тэмцээний тэргүүн мисс, Азийн супер модель , "Дэлхийн мисс" 2015 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан манай шилдэг загвар өмсөгчдийн нэг Н.Ану нь 2016 онд “MISS TOURISM QUEEN INTERNATIONAL" тэмцээний титмийг эх орондоо авчирж байсан юм. Нэг хэсэг түүнийг алтны магнат Ц.Мянганбаяртай холбож байсан ч Мисс бүсгүй маань үүнийг эрс няцааж, үеийн залуутайгаа хайр сэтгэлийн холбоотой болж улмаар хамтран амьдараад багагүй хугацааг үджээ. Тэгвэл тэр саяхан нэгэн баяртай мэдээг цахим хуудсаараа дамжуулан нийтэд хуваалцжээ. Тэрээр саяхан амаржиж үрийн зулай үнэрлэсэн байна. Шинэ хүнээ хүлээн авсан түүний нөхөр тун баяртай байгаа гэнэ шүү. Хосууддаа аз жаргал хүсье.