Японы Сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл башё болгоны дараа хуралддаг билээ. Тус зөвлөл өнгөрсөн тэмцээнд аваргууд хэрхэн барилдсаныг дүгнэхээс гадна ёкозүна цол олгох эсэхийг шийддэг.
Хаврын тэмцээний дараа ч Ёкозүнагийн зөвлөл хуралдсан. Зөвлөлийн тэргүүний албыг саяхан авсан Яно Хиронори “Хаврын тэмцээнд ёкозүна, озэки цолтнууд залуучуудын өмнө хана болон зогсож, үүргээ сайн биелүүллээ. Хакүхо, Какүрюү хоёрын барилдаан ч үзэгчдийг сэтгэлийг татсан сайхан барилдаан болсон” гэж магтсан ч их аварга Хакүхо ярилцлага өгөх үеэрээ Хэйсэй эриний сүүлчийн башё өндөрлөснийг алга ташин тэмдэглэж, үзэгчдийг уухайлуулсныг шүүмжиллээ.
Яно Хиронори “Хэчнээн ёкозүна цолтой байлаа гээд жирийн нэг сүмо бөх. Сүмо бөх “санбонжимэ” ёслолыг хийх ёсгүй. Урьд нь Хакүхо бас үзэгчдийг “Банзай” хийлгэж байсан удаатай. Ингэж болохгүй гэдгийг манай зөвлөлөөс Сүмо бөхийн холбооны тэргүүнд хэлсэн. Энэ ёслолыг ямар нэг арга хэмжээ дууссан хойно хийдэг. Гэтэл Хаврын башё бүрэн дуусаагүй байсан” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
“Санбонжимэ” гэдэг нь ямар нэг ёслол, арга хэмжээний үеэр амжилт хүсэн ерөөж, 3 удаа алга ташин, уухайлдаг ёслол юм.
2017 оны Кюүшюү башёд түрүүлээд ярилцлага өгөхдөө Хакүхо банзай хийж, холбооноос сануулга хүртэж байв. Энэ удаагийн асуудлыг Сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс 28-ны өдөр хэлэлцэх болжээ.
Холбооны хэвлэл мэдээлэл хариуцсан захирал Шибатаяма ояката “Уг нь Бөхийн ордны уур амьсгал сайхан болсон. Гэхдээ Зөвлөлийн шийдвэртэй санаа нийлэх зүйл байна” гэж хэлсэн байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ