БНСУ-ын Ерөнхий сайд Монгол иргэдийг визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа амлажээ

Moderator
2019/03/26

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлсэн. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийсэн байна. Ингэхдээ монголчуудын тэсэн ядан хүлээж буй визний асуудлыг хэлэлцжээ. Улмаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Стратегийн түншлэлийн хүрээнд визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа амласан байна. 

Мөн тэрбээр 500 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт Солонго 1, 2 хорооллыг барина гэжээ. Ингэснээр 1500 айл түрээсийн орон сууцанд орох юм. Түүнчлэн ирэх жил Стратегийн түншлэлийн харилцаагаа нэг шат ахиулахаар тохиролцжээ.