PUBG тоглосноор эцэг эхчүүдийн хүүхдэдээ анхаарах анхаарал халамж нь багасч, харин хүүхдүүдийн тухайд хүүхдийн хүмүүжил ёс суртахуун, сэтгэл зүйд нөлөөлж, хүүхэд гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох тохиолдол ч байдаг аж. Хамгийн харамсалтай нь цахим тоглоомонд донтсон хүүхэд эмчилгээ авахдаа маш удаан, урт хугацаанд эмчлэгддэг гэдгийг албаны хүмүүс хэлэв. Мөн цахим тоглоомын газарт тоглож байгаа хүүхдүүдийг судлахад дийлэнх нь эцэг эхийн анхаарал халамж муу, хараа хяналтгүй хүүхдүүд байдаг байна. Мөн СЭМҮТ-д 2013 онд жилдээ 30 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол 2017 онд энэ тоо 94 болж гурав дахин өссөн үзүүлэлттэй байсан. Харин 2018 онд харьцангуй буцаж буурсан үзүүлэлт гарч, 57 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Эдгээр 57 хүүхдийн ямар тоглоом тоглодог талаар асуухад бүгд PUBG хэмээн хариулсан байна. Цахим тоглоомонд донтоод ирсэн хүүхдүүдээс ямар тоглоом тоглодогийг нь асуухаар бүгд л PUBG гэж хариулдаг. 2017, 2018 онуудад Дота 1, 2, контор гэдэг байсан бол 2018 оны сүүлээс PUBG тоглоом гэдэг болсон байна. Яагаад донтсон бэ гэхээр аав, ах тоглодог шүү дээ. Яагаад болохгүй гэж хариулж байна. Энэ бол байдаг л үзэгдэл гэх маягаар үүнийгээ өмөөрч ярьдаг болчихоод байна. Энэ тоглоом нь бусад тоглоомоос илүү л бүх хүний сонирхолыг татаад байна. Ганцхан хүүхэд гэхгүй эрэгтэй, эмэгтэй насанд хүрсэн хүн тоглож тэрнээс гарч чадахгүй байдалд орчихсон үзэгдэл харагдаад байгаа. Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч тоглож байна.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана