Дэлхий Монгол Угсаатан Эх Үрсийн нийгэмлэг”-ээс “Нарны охид” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд Дэлхийн Монгол угсаатан Эх, Үрсийн нийгэмлэгийн тэргүүн, зохиолч, яруу найрагч Жамбалын Нямаа, Хятад-Монголын Эх үрсийн нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн дарга Тан У Хан нар Дундговь аймагт хүрэлцэн ирж “Өсвөр насны охидын хөгжил, хамгаалал” зөвлөгөөн болон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гаргалаа.
Өсвөр насны охид, эмэгтэйчүүдэд амьдралын үнэ цэнийг ойлгуулах, зөв хүн болон төлөвшихөд нь туслах, хувь хүний хөгжлийн цогц сургалтаар боловсрол олгоход энэхүү зөвлөгөөн, хэлэлцүүлгийн зорилго чиглэгдсэн юм. Мөн аймгийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дээр Тоног төхөөрөмжөөр ханган иж бүрэн тохижуулсан”Нарны охид” танхимыг нээлээ.
Ж.Нямаа цугларсан охидод хандан энд хэлсэн үгэндээ “Энэ бол охид та нарт зориулсан танхим. Та нар эндээс өөртөө зориулсан бүх мэдээллийг авч хариулт эрсэн аливаа асуудлаар зөвлөгөө тусламжаар эндээс хангагдах болно. Та нарын чөлөө гарах бүрдээ зорин ирэх, ирэх бүрд чинь талархан угтах газар нь энэ танхим байх болно.” гэлээ.
Энэхүү нээлт дээр Монгол Хятадын Эх Үрсийн нийгэмлэгээс ирүүлсэн 260 цүнхийг аймгийн 20 сургуулийн төлөөллүүдэд хатагтай Тан У Хан гардуулж баяр хүргэлээ.
Төслийн нээлтэд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Ганзориг нар болон аймгийн төв, хөдөөгийн сургуулийн захирлууд, нийгмийн ажилтнууд, сурагчид , нийт 560 гаруй төлөөлөгч оролцлоо.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ