Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдлаа. Ингэхдээ С.Зориг агсны хэргийн материалтай холбоотой нууцын зэрэглэлтэй асуудлыг хэлэлцсэн байна. Учир нь өчигдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл өгч, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилсээр ял оноосон. Тиймээс ХЗДХ-ийн сайдын хувьд ар гэрийнхнээс нь уучлал гуйж, тэднийг гаргатал явах болно гэсэн юм.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ТЕГ-ын дарга Д.Гэрэл нар уг хэргийн талаар нэлээн дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Гэвч прокурорын байгууллагаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг Засгийн газрын гишүүдэд үзүүлэхийг зөвшөөрөөгүй байна.
Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээлэл сонслоо. Энэ ажиллагаа хэрхэн явагдсан, хууль ёсны дагуу байсан эсэх талаар мэдээлэл солилцсон. Өчигдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн ярьсан асуудлаар мэдээлэл сонссон. Хуралд Ц.Нямдорж сайд болон ТЕГ-ын дарга Д.Гэрэл нэлээн дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Гэхдээ Засгийн газар энэ асуудалд шийдвэр гаргахгүй. Энэ бол хуулийн байгууллагын ажил. Харин яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэх гэсэн боловч прокурорын зүгээс зөвшөөрөөгүй. Ер нь бол энэ бичлэгийг гишүүдэд болон олон нийтэд ил болгох ёстой. Үнэхээр эрүүдэн шүүж, хилсээр хүлээлгэсэн бол энэ ноцтой асуудал. Тиймээс энэ бичлэгийг ил болгох, үзэх ёстой гэж шийдвэр гаргасан" гэлээ.
Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүсэн гэх нууц бичлэгийг Засгийн газар болон иргэдэд ил үзүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзсэн байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ