Дуучин Нара нэгэн цагт хамтран амьдарч байсан экс амраг Бат-цацралт буюу хүүхдийнхээ аавтай уулзах гэж очсон боловч хөөгдөн гарсан бухимдалаа ийн илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ "Үнэндээ муу хүүгээ ийм байдалд оруулсандаа ээжийнх нь маш муу байна. Гэхдээ өчигдрөөс хойш аавдаа бэлгээ өгнө гэж догдолсон хүү маань өглөө сэрэхдээ орондоо шээсэн тухай нь бичээгүй юм. Мэдэхгүй, хүн гэж мах цусных нь тасархай болоод тэр юм уу санаж үгүйлдэг байх гэж бодоод нэгэнт хүүгээ гээд ирдэггүй болохоор нэрэлхдэг юм болов уу гэж бодож өөрийнхөө элдэв бардам занг дарж аав дээр нь очиж уулзуулахаар цэцэрлэгт нь явуулаагүй юм. Бид 2 ямар баяр хөөртэй аавынхаа ажил дээр очихдоо дуулж хуурдаж очсоныг нь яана.
Ажил дээр нь очиход ресепшн охин нь захирал байгаа та уулзалтын өрөөнд хүлээж бгарай гэв. Хүүтэйгээ 35мин орчим хүлээж суув, хажуу өрөөнд захирал нь нэг хүнтэй юм яриад инээлдээд суугаад л бла. Жаал хүлээв...Тэр хооронд хүүдээ ажил нь ийм гоё юм бн энд тийм юм бдгийм бн гэж үзүүлж бтл компанийх нь 3н жилийн ойд гараараа урлаж бсн зүйл нь хананд нь хадаатай байхыг хараад баярлав, хүүдээ энийг ээж нь хийж бсышд гээд зургийг нь авав. Хүлээж байтал хүү маань догдлоод бүр ээж би ичээд бнаа гээд байж байхад нь бас зургийг нь дарав. Ингэж л битүүхэн догдолж орсон 2 төсөөлж байснаас долоон дор юм боловоо.... За яахавээ, одоо надад ичиж эмээж нэрэлхэх ширхэг ч эс алга..." хэмээжээ.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана