Үнэн худал нь үл мэдэгдэх нэгэн мэдээлэл өчигдөрөөс хойш тархаж эхэллээ. Тодруулбал “Алжин” бөмбөгөр худалдааны төвийн эзэн Г.Алтан түрээслэгчдийнхээ цахим үнэмлэхийг нь хурааж аваад сарын дараа нэг сая төгрөгтэй буцааж өгнө гэсэн зар тараасан тухай олон нийтийн сүлжээнд давалгаалсан явдал юм. Тус мэдээллийн дагуу Бөмбөгөр" худалдааны төвийн түрээслэгч нараас лавлаж үзэхэд ийм зар тарсан нь үнэн гэдгийг хэлж байв. Ингэхдээ иргэний үнэмлэхээ өгсөн хүмүүсийн дансанд сарын хугацаатай 20 сая төгрөг байршуулаад дараа нь мөнгөө буцааж авахдаа урамшуулалд нь нэг сая төгрөг өгнө гэхээс өөр тайлбар хэлээгүй байна. Уг мэдээллийг сонссон түрээслэгчид гэр бүлийнхэн рүүгээ ярьж иргэний үнэмлэхээ захиж, бичиг баримттай нэг нь тус худалдааны төвд ажиллагаагаа явуулдаг “Капитал” банкны салбарт оочер дараалал үүсгэжээ. Зарим түрээслэгчид нь “Хууль бус зүйлд ашиглаж, дараа нь асуудалд орж магадгүй” гээд дээрх үйл явдалд оролцоогүй байна. Түрээслэгчдийн таамаглаж байгаагаар “Капитал банкнаас мөнгөө татаж авахын тулд иргэдийн цахим үнэмлэхийг ашиглаж байна. Сонгуульд царцаа болгон ашиглах байхаа” гэсэн зүйлүүдийг ярьж байлаа.
Бид “Алжин” бөмбөгөр худалдааны төвийн захиргаанаас тодруулахад “Манай байгууллагаас мөнгө тараасан зүйл огт байхгүй. Харин түрээслэгчдийн нэгдсэн мэдээллийн сантай болохын тулд иргэдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг цуглуулсан” гэдгийг хэлж байлаа. Энэ асуудалтай холбоотой хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэс хяналт тавин ажиллаж, хэрэг бүртгэлт нээн шалгаж байгаа аж.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана