Өмнө нь KFC сүлжээны Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн 50 гаруй хүн хордлого авч, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д эмчлүүлсэн. Тэгвэл тус сүлжээний 25-р эмийн сангийн дэргэд байрлах салбараар үйлчлүүлсэн хүүхэд хорджээ. Тодруулбал 2019.03.18-ны өдөр түргэн хоолны KFC сүлжээгээр үйлчүүлсэн аав, хүү хоёр хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэд гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 01 цагт ХӨСҮТ-д очсон гэв. Хүүгийн биеийн байдал одоогоор дээрдэж байгаа талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг мэдээлсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн зүгээс шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэж байгаа ба зохих шинжилгээг авсан, гурав хоногийн дараа хариу гарна гэлээ. Эмнэлэгт хүүгээ сахиж байгаа аав “Хүүхдүүддээ KFC ресторанаас бүтээгдэхүүн худалдан авч өгөхгүй байх”-ыг уриалжээ. Мөн хүү нь тус газраас карритай тахиа идээд хордлогонд орсон болохыг онцлон хэлжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ