ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр хариуцлага хүлээж албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Moderator
2019/03/20

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Булган аймгийн Булган суманд байрлах хорих 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдлуудыг мод тээвэрлэх ажилд авч явах үед нь осол болж, нэг нь нас барсан, хоёр хүн бэртсэн байдаг. Мөн урьдчилсан хорих 461-р ангид шүүгч амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Уг явдалд хариуцлага хүлээж  Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа бригадын генерал Ц.Амгаланбаяр нь өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.