МАХН-ын дарга Н.Энхбаяр Цензургүй яриа нэвтрүүлэгт УИХ-ын дарга асан М.Энхболдыг Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны хувийн хувьчлалтай холбоотой, зохион байгуулсан талаар ярьсан. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Энхболд тайлбар өгсөн байна.
"Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр С1 телевизийн "Эрдэнэтийн 49% хэмээх луйврын схем" нэвтрүүлэгт орох үедээ “М.Энхболд надад Худалдаа Хөгжлийн банкнаас хувь өгье гэсэн” хэмээн ор үндэсгүй гүтгэн, худал мэдээлэл өгч байсан.
Миний бие Н.Энхбаяр даргатай дээрх агуулгатай зүйлээр ярилцаж байсан удаа байхгүй, Худалдаа хөгжлийн банкинд нэг ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй бөгөөд тус банкинд хүнд хувь амлах хэмжээний оролцоо, эрх мэдэл байхгүй гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж, Н.Энхбаярыг гүтгэлгээ залруулахыг хүссэн.
Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр С1 телевизийн “Цензургүй ярилцлага” нэвтрүүлэгт оролцож, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон ХХБ-ны хувьчлалыг намайг зохион байгуулсан мэтээр ярьж, ямар ч үндэслэлгүйгээр дахин гүтгэлээ.
Иймд Н.Энхбаярын дээрх нэвтрүүлгүүдэд оролцох үедээ ярьсан зүйлсийн үнэн худлыг тогтоолгохоор хуулийн байгууллагад хандахаар боллоо" хэмээжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ