Сар гаруйн өмнө Зайсангийн KFC-гээр үйлчлүүлсэн олон хүн хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Энэ асуудалтай холбоотойгоор KFC-гийн 12 салбарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулсан. Уг шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. Нийтдээ 64 зөрчил илрүүлсэн гэх мэдээллийг өгөөд байгаа юм.
Тэгвэл энэ мэдээлэлтэй зэрэгцээд KFC-д хүмүүс дахин хордсон гэх мэдээлэл тархах болов. Тухайлбал, нэгэн аав хүүхдийнхээ хамт “KFC” сүлжээгээр үйлчлүүлж, карритай багц худалдан авч идээд хордлогод орж, эмнэлэгт хэвтсэн байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хүмүүс минь битгий KFC идээрэй!!! Хайртай үртэйгээ хамт халдвартад хэвтчлээ шүү дээ…” хэмээн олон нийтэд анхааруулсан пост тавьжээ. Тэрээр мөн “Би өөрөө зүгээр. Харин хүүхэд тиймхэн байна” гэжээ. Үүнээс гадна “Манай эгчийн хүү бас энэ бүтэнсайндKFC идээд бас эмнэлэгт байгаа ш дээ” гэсэн коммент ч сошиал ертөнцөд байна.


Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана