МАН-ын талцал зарим нэг улс төрчдийг хэн нь хэн бэ гэдгийг улам бүр тодотгож өгсөн гэхэд болно. М.Энхболдын мандаж байх үед хажуу суганд нь хавчигдаж, дагаж намиран гүйж байсан хэсэг нөхдүүд хүнд байдалд ороход нь нөгөө тал руу гүйж ишиг эвэрээ ургахаар эхийгээ мөргөнө гэх хэлц үгийн бодит утгыг харуулсан. Харин сайд асан Ц.Цогзолмаа М.Энхболд даргынхаа талд баттай зогсож засгийнхаа газрынхаа эсрэг гарын үсэг зурж, өдгөө сайдынхаа сайдынхаа суудлаас буусан яваа. Гэхдээ сайд асан Ц.Цогзолмаа яг ч М.Энхболдын талд гэвэл бас биш. У.Хүрэлсүхэд бас нүүртэй. Түүнийгээ ч баталж нэгэн ярилцлагадаа Би М.Энхболдоос урваагүй үлдсэн ган хүн нь гэх утгатай зүйл ярихын хажуугаар мөн У.Хүрэлсүх бид хоёр хар залуугаас нэг намд байсан бас адилхан “түс тас” зантай. Тиймээс цаашид улс төрийн ажилд гар нийлэн ажиллах болно” гэсэн утга бүхий зүйл яриад амжсан. Тэгэхлээр аль, алинд нь төвийг сахиж яваа юм шиг. Энэхүү явдал нь араатан жигүүртэнгүүдийн тулаанд сарьсан багваахай өөрийгөө би араа шүдтэй учир араатан хэмээн араатнуудын талд нэг орж, би жигүүртэй тул жигүүртэн хэмээн нэг жигүүртний талд нэг орж явах үлгэртэй адил мэт. Ийн МАН-ын сарьсан багваахай болж яваа сайд асан Ц.Цогзолмаа МАН-ын 98 жилийн ойн баярын цэцэг өргөх ёслолд оролцох үеэрээ манай папараццид өртлөө. Энэ өдөр М.Энхболдын буюу 60 тэрбумын фракцынхнаас бараг байсангүй. Харин Ц.Цогзолмаа хэзээний сарьсан багваахай зангаар У.Хүрэлсүх буюу ЖДҮ фракцийнхантай нийлэн яваа нь энэ. Тэр мөн М.Энхболдын фракцид ч явж байгаа.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана