Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн удирдлагуудыг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ.
Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлчээр тус компанийн уурхайд хөрсний нуралт үүсч дөрвөн иргэн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ.
Уг хэрэгт компанийг буруутгаж байгаа бөгөөд тухайн компани нуурын усаа карьертай ойрхон байрлуулснаас болж нуур хальж, нуралт үүссэн гэх мэргэжлийн хяналтын урьдчилсан дүгнэлт гарсан юм. Мөс усны судлаас ч болсон байж магадгүй. Түүнээс газар хөдлөлт боллоо гэхэд хөрс нурах хэмжээнд хүргэхгүй гэсэн тайлбарыг албаныхан өгсөн юм. Тэгвэл энэхүү харамсалтай хэрэгт компани буруудаж байгаа юм.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Төв аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа” гэв.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ