Хууль санаачилдаггүй гэгдэх С.Жавхлан гишүүн үүцээ задалж, хууль санаачилж байгаагаа дуулгажээ. Тэр нь Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал аж. Энэ тухайгаа өөрөө ярихдаа “"Сүүлд би нэг хууль санаачилж байна л даа. Яавал энэ нийгэмд зөв, үнэнийг тогтоож чадах хууль боловсруулах вэ гэдэг тал дээр асар удаан ажиллаа. Нийгэмд ч мөн ашигтай, зөв эрэлт үүссэн. Тэр нь "Жавхлан яагаад хууль санаачлахгүй байна вэ?" гэж. Би юу гэж тайлбарлаад яваад байсан бэ гэхээр "надад орон зай үүсэхгүй байна" гэдэг өнгөц байдлаар тайлбарлаж ирсэн. Одоо миний хувьд үүцээ задлах цаг болсон. Энэ зүйлд хөнгөн хуумгай хандвал магадгүй би амиа ч алдаж мэдэх бүлэглэлүүд, айхтар олон гадаад дотоодын хүмүүстэй сүлбэлдчихсэн хүмүүсийн дунд толгойгоо ажиллуулж байна. Би хаварын чуулганы нээлтээр хуулиа өргөн барих сэдэл байна. УИХ-ын тухай хууль, МУ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэж байгаа юм. Оффшортой холбогдсон нөхдүүд, ЖДҮ-ийн зээлтэй холбогдсон хүмүүс, Эрдэнэтийн үйлдвэрийг зарах, үрэх, буруу зүйлтэй холбогдсон хүмүүсийн төрийн түшээ байх, дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх тухай. Ингэж байж дараагийн гарч ирж байгаа зөв залуучууд, зөв Монголчууд 20,30 жил идчихсэн хулгайч нараас салах юм байна гэдэг гарцыг харсан юм" хэмээсэн байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ