“O&S” beauty make up studio”-гоос зохион байгуулж буй Монголд анх удаа Монголын үзэсгэлэнт сайхан бүсгүйчүүд, ээжүүдийн хар, цагаан фото зургийн үзэсгэлэн маргааш болох гэж байна. Энэхүү фото зургийн үзэсгэлэн нь бүсгүй хүн, эмэгтэй хүн, эх хүн ямар их агуу, хайрлаж хүндэтгэмээр ертөнц байдгийг харуулахыг зорьсоноороо онцлогтой. Тус үзэсгэлэнд дэлгэгдэж буй фото зурагууд нь олны танил, алдартангуудаас эхлээд өдөр бүр бид бүхэнтэй зөрж өнгөрөх жирийн нэгэн Монгол бүсгүйчүүд, тэдний дотоод гоо сайханыг гэрэл зургаар дамжуулан таны зүрх сэтгэл рүү хэрхэн өнгийж, юуг илэрхийлэхийг та анирлаарай. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан бүсгүй хүний гоо ертөнцийг уран сайхнаар олон нийтэд хүргэж буй “Хар ба цагаан” фото зургийн үзэсгэлэн уран бүтээлч хүний нандин мэдрэмжээр нийгэмд дуу хоолой болон хүрж байгаагийн нэгэн илэрхийлэл гэж ойлгох юм. Тиймээс сонирхон ирж буй үзэгчдээс ямар нэгэн төлбөр авахгүй, үнэ төлбөргүй үйлчилэх юм. Та энд хүрэлцэн ирсэнээр“O&S” beauty make up studio”- гийн захирал, уран бүтээлч Н.Отгоогийн 20 гаруй жилийн уран бүтээлийн гоо зүйн тансагийг мэдэрч, хэсэг ч гэсэн оюун ухаанаа амрааж, бүсгүй хүний торгон ертөнцөөр аялна гэдэгт итгэлтэй байна. Уг үзэсгэлэнгийн нээлтийн хүлээн авалтийн үйл ажиллагаа маргааш #MN17ArtGallery-д 15.00 цагаас эхэлнэ. Танд лавлах зүйл гарвал 99638883, 99272624 дугаараар холбогдож өөрт хэрэгтэй мэдээллээ аваарай.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ