Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсантай холбогдуулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс яг одоо “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганбатаас өгсөн мэдээллээр бол “Эрдэнэт” үйлдвэрийн нэр бүхий найман албан тушаалтныг чөлөөлж байна. Үүнд дараах албан тушаал багтаж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Засгийн газар УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. УИХ-ын 23-р тогтоолд Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн өмчит компани болгохыг тусгасан. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал сунжирсан, өмнөх бүх асуудалд дүгнэлт хийж үзсэн бөгөөд асуудлыг хурдан нэг талд нь гаргах, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд шийдвэртэй нэг алхам хийхээс өөр аргагүй байсан. Одоогоор "Эрдэнэт"-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл нь ажлаа хийх боломжгүй, эдийн засгийн нөхцөл байдал, үйлдвэрийн одоогийн байдлыг анхаарч үзээд ажлаа хийх боломжийн хүрээнд ийнхүү албан тушаалтнуудыг чөлөөлж, албан өрөөг нь битүүмжилж байна. Ингэхдээ Засгийн газрын хүмүүс энэ битүүмжилсэн өрөө болон бичиг баримтад хүрэх биш ажлын хэсэг ажиллах юм. Ер нь бол олон бүтцийн өөрчлөлтийг цомхотгож, хүн нэмж томилохгүй дотор нь зохион байгуулалт хийгээд явна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ