Нара дунд хуруу гаргажээ

Moderator
2019/03/06

Дуучин Нара бухимдлаа илэрхийлэн хэсэг бүлэг хүмүүсд зриулж  дунд хуруугаа гозойлгожээ. Тэрээр хэлэхдээ "Эмэгтэй хүн үг үзэл бодолоо илэрхийлснийхээ төлөө, гоё сайхан байсныхаа төлөө, сурч боловсорч хүсэл мөрөөдөлдөө хүрсний төлөө, үр хүүхдээ тэжээж хөдөлмөрлөж зүтгэснийхээ төлөө ЯНХАН болчихдог, ЯНХАН гэж доромжлуулдаг нь энгийн нэг үзэгдэл болчихсон улс Монгол улсаас өөр байна уу...

Өөрөө эмэгтэй хүнээс төрөөгүй юм шиг, өөрөө охингүй юм шиг, өөрөө эхнэргүй юм шиг, охин дүүгүй юм шиг ач охингүй юм шиг бусдын Эх, Охин, Эхнэр, Ач Охиныг ЯНХАН гэж доромжилдог тэдгээр эрс өөрсдийнхөө эмэгтэйчүүдийг маргааш ЯНХАН гэж доромжлуулах үндсийг услаж байдгаа мэддэггүй л байхдаа тээ,  Эмэгтэй хүн болохоор элдвээр хэлж болдог гээд бодчихсон бсан уу тэр нь хэвийн л нэг үзэгдэл үү?!? Бид бас хэлвэл үг, хэрэлдвэл уур, доромжилбол адаг үгсийг цутгаж чадна ш дээ. Янхан, гичийгээрээ дуудуулсан ч үзэлцээд байх юм шүү! гэдэг бодолдоо үнэнч хэвээрээ боловч өнөөдрийн болсон хэрүүлд маш их хараалын үгийг хэрэглэхээс өөр арга байсангүй. Тэрийг устгах засварлах бодол ч алга.... Ямар санагддаг юм бн мэдэрцгээг. Уг нь хөгийн хөсрий увайгүй арчаагүй амьтадтай адил хэмжээнд очиж ойворгон муу үгс хэрэглээд яахав гэж боддог ч Орк нөхдүүдтэй ойлгох хэлээр нь шударга үзсэн нь дээр байдаг юм байна" хэмээжээ.