Цагдаагийн байгууллагын судалгаагаар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг сүүлийн таван жилд өсчээ. Тодруулбал, нийт гэмт хэргийн 25-30 хувийг эзэлж байгаа тул энэ оны гуравдугаар сард ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх алба, JCI Монгол төрийн бус байгууллагатай хамтран "ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ" аяныг өрнүүлж байгаа юм. Аяны хүрээнд өнөөдөр их дээд сургуулийн 3000 орчим оюутан, залуучуудад хандлага, зөв амьдрах ухаан, харилцааны соёл, хуулийн хариуцлага, сэтгэл зүйн талаар нийгмийн салбар болгоны төлөөллийн олны танил хүмүүсээр сургалт, ярилцлагын арга хэмжээ зохион байгууллаа. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь өш хонзон санаж, зориудаар үйлдэгддэг биш, тухайн үеийн уураа нэгхэн хором барьж дийлээгүйгээс болж үйлдэгддэг байна. Ихэнхдээ шөнийн цэнгээний газар орж, архидан согтуурсан залуучууд уур хилэнгээ барьж тэвчээгүйгээс эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй цаашилбал гэмт хэрэгтэн ч болох эрсдэлтэй. ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС “ЗАЛУУЧУУДАА ГАНЦ ХОРОМЫН УУР БУХИМДЛАА “УУЧЛААРАЙ” ГЭДЭГ ҮГЭЭР СОЛЬЕ ХЭМЭЭН УРИАЛЖ БАЙНА.
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана
Дэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоног хэлэлцэнэ