Цэнхэр үст Э.Цэрэн өчигдөр УИХ гишүүн Номтойбаярын хүү Мнөгөншайгайтай холбоотой нэгэн сенсаацитай мэдээлэл өчигдөх сошиалаар цацаж давалгаалсан юм. өөрийн Тухайлбал: "Чамин Эрдэнэ талийгаачтай хамгийн сүүлд Нямтайширын Мөнгөншагай 10 давхарт уулзахаар орсныг харсан Цор Ганц ГЭРЧ Г. Улсболд 2019.02.25 ны өдөр 00 өрөөнд нас барсан байдалтай олдож... Тэрээр 2018.10.24 ны өдөр 11 давхарт найзынхаа 00 өрөөнд байхад... Доод айлын нойлд хүчирхийллийн чимээ сонссоноо талийгаачийн ахад гэрчилсэн... Би чамайг хүчиндэх гэж төрсөн юм гэх эрийн дайрах чимээ, эсэргүүцэх бүсгүйн дууг сонссон... Тамхи татахаар өмнө нь гарахдаа тэрээр Мөнгөншагайг 3 өөр залуугийн хамт вискитэй 10 давхарлуу шатаар явж орохыг харснаа ярьсан...
Талийгаачийн ах энэ гэрчийг чадах хэмжээнд нууцалж цагдаагийнхныг гэрчүүдээс мэдүүлэг авахыг шаардсан ч цагдаагийнхан үл хэрэгсэж гэрч 27хон насандаа 3 сартай бяцхан үрээ орхин одов... Талийгаачын эхнэр Боловсрол ТВ д эвлүүлэг хийж байсан юм байна.
3 сарын 1 нд Нэмэхбаяр Монголоос Түрк рүү явахыг харсан гэрчүүд гарч ирлээ...тэр Монголоос зугтлаа...
Талийгаачийн үнэний төлөө айгаагүй зоргийг бишрэнэ... Тэр амаа хамхисан бол амьд байх байлаа... Гэр бүлд нь гүнээ эмгэнэл илэрхийлье" гэсэн байна. Тэгвэл Скаутын холбооноос албан ёсоор мэдэгдэл гаргаж, Г.Улсболд гэх залуу нь өнгөрсөн оны 10 дугаар сард ОХУ-д явж байхдаа амиа алдсан талаар мэдэгджээ. Тодруулбал, "Монголын Скаутын Холбооны удирдагч багш Г.Улсболд агсны талаар гадуур тархаад байгаа талийгаач Чамин-Эрдэний хэрэгтэй гэрчийн холбоотой гэх мэдээлэл ор үндэсгүй худал болохыг мэдэгдэж байна. Уг хэрэг 2018 оны 10 дугаар сарын 24нд гарсан бѳгѳѳд талийгаач Г.Улсболд нарын хүмүүс 2018 оны 10 дугаар сарын 22-27ны ѳдрүүдэд ОХУ.ын Удаан-Үд хотноо явж байсан нь хѳдлѳшгүй нотлох баримттай юм. Ийм нийт скаутууд та бүхнийг худал мэдээллийг дэвэргэж цааш нь тараахгүй байхыг хүсч байна. Талийгаачийн ар гэрийн зүгээс цагдаагийн байгууллагад хандсан бѳгѳѳд хууль ёсны арга хэмжээ авахыг хүлээж байна" гэжээ.
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана
Дэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоног хэлэлцэнэ