“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд авахдаа төрийн мөнгөөр авсан байж болзошгүй, санхүүгийн эх үүсвэрийг босгосон схем нь үүнийг гэрчилж байгаа гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.Тэгвэл Эрүүгийн цагдаагийнхан гүйцэтгэх ажиллагаа явуулж, Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчлаад байна. Мөн энэ цаг мөчид Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг баривчилсан тухай мэдээлэл ирлээ.
Энэ тухай эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс өнөөдөр үүрээр баривчлан хуулийнхан байцаалт авч байгаа ажээ. Байцаалтыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаныхан авч байгаа гэх мэдээлэл байна. Ц.Пүрэвтүвшин байцаалтын үеэр гарч ирж агаар амьсгалахдаа хэвлэл мэдээллийнхэнд "Мөрдөн байцаагчийн зөвшөөрөлгүй яриа өгөх боломжгүй. Намайг өнөөдөр үүрээр энд хүчээр авч ирлээ. Өчигдрийн нэвтрүүлэгтэй холбоотойгоор байцаалт авч байна гэж ойлгож байна" гэжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ