ХӨРС ДАХИН НУРЖ ХҮНИЙ АМЬ ЭРСДЭЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА ГЭВ-
Төв аймгийн Заамар суманд байрлах "Эко Алтан Заамар" компанийн уурхайн талбайд хөрсөнд цөмрөлт үүсч, осол гарснаас хойш эрэн хайх ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна. Одоогийн байдлаар ослын улмаас дөрвөн иргэн нас барсан билээ. Харин үргэлжлүүлэн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдсаар байна.
Ослын голомт дээр ажиллаж буй ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярын хэлснээр дахин хөрс нурж, олон хүний амь эрсдэж болзошгүй байгаа тухай хэвлэл мэдээллийнхэнд хэлсэн.
Өнөөдрийн байдлаар эрэн хайх ажиллагаа маш хүнд нөхцөлд үргэлжилж байгаа бөгөөд уурхайн карьер дахин нурах эрсдэлтэйг Мэргэжлийн хяналтынхан ч анхааруулж эхэлжээ. Аврагчид таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, хоёр иргэний цогцсыг гаргаад байгаа билээ. Онцгой байдлын аврагчид нурангид дарагдсан хоёр техник рүү хүрч очих замыг тавьж дуусгасан бөгөөд ундарсан усыг соруулж зайлуулах ажил хийгдэж байгаа ч ундарга нь татрахгүй, аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилсээр байгаа.
Уурхайн ослын голомтод ажиллаж буй аврах ажиллагааны баг өнөөдөр лаг шавраа холдуулан, эксковатор орчимд осолдсон гэх хоёр иргэнийг олохоор ажиллаж байна. Эрэн хайх ажлын хэсгийнхэн ус болон лаг шаврыг зөөх хүнд даацийн машин байнга явуулах боломжгүй байгаа бөгөөд хананаас гойжих уснаас хамгаалах 50-60 метр далан барьжээ. Аврагчдын барагцаагаар ослын газарт нэг мерт орчим ус тогтсон гэх бөгөөд усны доор хоёр метр лаг шавар бөөгнөрчээ. Бөөгнөрсөн лаг шаварны дээр хананаас ус нэмж урссаар байгаа талаар албанаас удаа дараа мэдээлж байна. Тэд энэхүү их хэмжээний усыг насосоор соруулж авахын тулд 12 метр урттай зургаан хоолойг байршуулжээ.
Ослын газарт нийт 200 гаруй алба хаагчид тасралтгүй үүрэг гүйцэтгэсээр байна. Тэнд МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, Шүүх шинжилгээний ажилчид, Эко-Алтан Заамар компанийн 130 гаруй ажилчид байгаа аж.
Харин ослын мөрөөр очсон Мэргэжлийн хяналтынхан, Онцгой байдлынхан нар Усан сангаа буруу байршуулсанаас үүдэн нуралт болсон хэмээн дүгнээд буй. 80 метр ухсан хананы цаана арав хүрэхгүй метр усан сан нээж газар дахин ухсан. Иймээс карьер хиймэл нуур хоёрын дундах шороо доогуураа идэж явсаар гулгалт үүсч улмаар нуралт болсон хэмээгээд буй. Урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагааны улмаас 25 мянган метр куб шороо нурсан хэмээн үзээд байна.
-ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭХГҮЙ НӨХЦЛИЙГ ХАНГАТАЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖ БАЙНА-
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:
-“Эко-Алтан Заамар” гэх компани энэ уурхайд дөрвөн хайгуулын лиценз эзэмшдэг. Заамар суманд хоёр, Булаг аймгийн Бүрхангай суманд хоёр лиценз эзэмшдэг. Өмнө жил буюу 2018 оны шалгалтаар байгаль орчныг хохироосон гээд хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Хяналт шалгалт явагдаж дууссаны дараа хайгуулаа эхлүүлсэн байсан. Энэхүү карьерийг хүн ажиллах бүрэн боломжоор хангатал энэ компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож байна. Дээрх компани 2016 оноос үйл ажиллагаагаа явуулаад зогсоогоод дахин 2018 оны намраас хайгуул хийж эхэлсэн байсан. Аврагчид маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа учраас байгууллагын ажилчдыг эрэн хайх ажиллагаанд дайчлан ажиллаж байна. Осол болсон учраас дүн үнэлгээ хийж байгаад дахин үйл ажиллагаа явуулах эсэхийг мэргэжлийн байгууллагууд шийднэ гэв.
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана
Дэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоног хэлэлцэнэ