Прокуророос яллагдагчаар татсан тогтоолтойгоо УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нар танилцсан, харин Г.Солтан гишүүн элдэв шалтаг хэлэн зугтааж байсан. Тэгвэл түүнийг албадан авчрах, үгүй бол хилийн хориг тавиахаар зэхэж байх үед Г.Солтан яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцжээ. Тогтоолтойгоор танилцан, гарын үсэг зурснаар УИХ-ын гишүүн Г.Солтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь хуулийн байгууллагаар "албажиж" байгаа юм.
Тэрээр малын тэжээлийн үйлдвэр байгуулах төсөл бичин, ЖДҮХС-аас 950 сая төгрөгийг эхнэрийнхээ нэр дээр байдаг компанийн дансаар дамжуулан авчээ. Гэвч, зориулалтын дагуу ашигласангүй, ихэнхээр нь гадаадад биеэ эмчлүүлээд, үлдсэнийг нь банкинд хадгалан хүүлсэн нь АТГ-ын шалгалтаар тогтоогдоод байгаа юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ