Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн ЖДҮХС-аас зээл аван ёс зүйгүй үйлдэл гаргасны улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм. Ер нь Ш.Лхамсүрэнгийн балаг дуусдаггүй. Мөнгөний төлөө нүдээ ухахаас ч буцахгүй тэрээр сүүлийн жилүүдэд улс төр, намын ажилд оролцож хэрхэн мөнгө босгох тал дээр ажилласан гэхэд болно. Барын зулзагыг бага дээр нь гэдэгчлэн ЖДҮХС-аас мөнгө авсан дээр нь түүнийг улс төрөөс зайлуулсан нь хамгийн зөв шийдвэр. Түүнээс цаашаа яаж ч хөдлөх байсан юм билээ. Өнгөрсөн есдүгээр сард Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны даргын суудалд суухын тулд мөнгө тарааж, тэр бүү хэл нам нэгт нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл цацагдаж байгаад намжсан юм. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн боловч олон нийтэд хэрхэн шийдэгдсэн нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр. Түүний эзэмшлийн компаниуд Монгол Улсад хууль дүрэм зөрчдөгийн нэг жишээ бол “Мондулаан трейд” компани юм. Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Байгаль орчны яам хамтарсан шалгалтыг алтны уурхайнуудад хийсэн.Шалгалтын явцад цөөнгүй уурхайд зөрчил илэрч, үйл ажиллагааг нь хаах арга хэмжээ авч байсан удаатай. Эрхээ хаалгасан уурхайнуудын нэг нь Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаагаа явуулдаг Ш.Лхамсүрэнгийн "Мондулаан трейд” компани. Тус уурхайгаас ноцтой зөрчил илэрсэний дотор хоёр, гурван сарын хугацаанд хэд хэдэн хүн амиа алдсан явдлаас гадна бас бус зөрчил байсан учраас ийнхүү уурхайг нь хаах шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Гэхдээ зүгээр ч явуулсангүй. Тэр нутгийн удирдалгуудтай хуйвалдаж “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭ”-ний газар олборлолт хийж байна хэмээн одооч нутгийн иргэд ярьсаар байна. Тэрхүү сэндийчсэн газарт малчидын амин зуулга болсон мал унаж үхэх, бэлчээргүйдэх зэрэг гай зовлонг нүүрлүүлсээр байгаа ажээ. Малчид үхсэн малынхаа гомдол нэхэхэд хохиролыг барагдуулна хэмээн хэлээд үхсэн малын сэг, зэмийг зайлуулж баримтаа устгасныхаа шүүхдээд ав хэмээн илт басамжилдаг тухай нутгийн өвгөн аргаа баран хуучилж байсан юм. Түүгээр зогсохгүй хүний биед гойд сайн рашаан усны ундаргыг тасалж олборлолт хийдэг аж. Түүний нэгэн адил “Эко алтан заамар” уурхай мөн усны ундарга таслан олборлолт хийсний улмаас нуранги үүсж өнөөдрийн том осол гарахалд хүрчээ.
“Болж өгвөл эдгээр уурхайнуудын үйл ажиллагааг зогсоож болдоггүй юм байх даа, Улаанбатарчууд утаан дунд бол бид тоосон дунд олон жил амьдарч байна, амар тайван, аюулгүй амьдарч үзмээр байна” хэмээн нутгийн ахмад малчид цөхрөнгөө баран төр засагтаа үгээ дайж байсныг уламжлая.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ