Монгол ардын нам байгуулагдсаны 98 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Жил бүр энэ өдрийг "Эх орончдын баяр"-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд өнөөдөр өглөө МАН-д шинэ гишүүд элсүүлэх үйл ажиллагаа тусгаар тогтнолын ордонд боллоо.
Батламж гардуулах ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай, Нийслэлийн МАН-ын хэрэг эрхлэх газрын дарга Г.Атармаа, Нийслэлийн МАН-ын хяналтын хорооны дарга Н.Сайнбуян зэрэг тус намын албан тушаалтнууд оролцов.
Тус намд шинээр элсч буй гишүүдэд хандан УИХ-ын гишүүн, МАН-ын удирдах зөвлөлийн
гишүүн Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ, "Монгол улсын түүхийг бичилцэж, хөгжлийн түүхийг хамгаалж ирсэн Монгол ардын намын түүхт 98 жилийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг хүргэж байгааг хүлээж авна уу. Улс төрийн нам гэдэг бол амьд организм тэр дундаа зууны түүхтэй МАН бол ахмад дунд залуу үеийнхний алтан хэлхээг үеийн үед хамгаалж ирсэн. Тэр ч Монгол улсын түүхийг энэ намгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Тийм ч учраас өнөөдөр намд маань уламжлал болсон нэгэн томоохон арга хэмжээ бол залуу гишүүдээр эгнээгээ өргөтгөх явдал юм. Дуудах нэрийг аав ээж, дуурсах нэрийг өөрөө бүтээдэг. Тиймээс өнөөдөр энэ намд элсэж байгаа залуучууд та бүхэнд МАН-ын намын гишүүн гэсэн нэгэн нэр нэмэгдэж байгаад болон нийгмийн өмнө улс төрийн хариуцлагтай амьдрах шийдвэр гаргасан явдалд баяр хүргэж, амжилт хүсье. Та бүхэн өнөөдөр энэ намын залуу гишүүд болсноороо намын үнэт зүйл болох эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёсыг амьдралынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд хэлшил болгож явахыг хүсье ээ" хэмээсэн юм.
Харин дараа нь дүүрэг бүрээс төлөөлж ирсэн нийт 152 хүнд намын батлахыг нь гардуулан өгөх үйл ажиллагаа боллоо. 




“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ