Эко алтан заамарын уурхайн нурангид дарагдсан 4 хүн одоог хүртэл олдоогүй байна

Moderator
2019/03/01

Өнөөдөр "Эко Алтан Заамар" компанийн уурхайн хөрс цөмөрч гурван машин дарагджээ. Тодруулбал, 80 метрийн уурхайн гүнд гурван машин дарагдсан байна.  Харин энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Төв аймгийн цагдаагийн байгууллагад 17.50 цагт дуудлага ирсэн. Цагдаагийн бие бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж байна" гэлээ.  Мөн ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраас тодруулахад "ЭКО АЛТАН ЗААМАР компани нисдэг тэрэг захиалсан бөгөөд 20 хүний бүрэлдэхүүнтэй нэмэлт баг очин ажиллаж байгаа ажээ .  2 машин дарагдсан гэх мэдээллийг өгч байна.. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 9 хүн ажиллаж байснаас гурав нь нуранги үүсэхэд гарч амжжээ. Нурангид зургаан хүн дарагдсаны хоёрыг нь гаргаж, эмнэлэгт хүргэсэн байна. Хоёр үлдсэн дөрвөн иргэнийг аврахаар аврагчид ажиллаж байна. Тус газар дээр ТВ5 телевизээс өөр хэвлэл мэдээлийн байгууллагыг нэвтрүүлэхгүй  байгаа бөгөөд  одоогоор 4 телевиз сурвалжлага авахаар гадна нь хүлээж байна.