Эр хоёр загалуудаас дутахгүй...

Moderator
2019/02/28

Манай урлаг соёлынхон хамтран уран бүтээл хийж байнга хамт яван “Эр хоёр загал” хоч зүүх нь элбэг. Сүүлийн үед тэднээс дутуугүй хоёр бүсгүй байнга хамт явах болсон нь Мөрөөдлийн театрын жүжигчин Ч.Баярмаа, “Валидол” ноорог киногоороо олонд танигдсан П.Чимэдцэеэ нар. Тэд хамтдаа шинэ жилийн үеэр даашинз рекламдаж хоёул бартераар даашинз авж байсан ч удаатай. Тэгвэл саяхны нэгэн кино нээлтэнд хос дээлээр гангаран иржээ.