2019 оны цуврал холимог тулааны халз тулаан эхлэлээ. 2019 оны 03 сарын 02 ний өдөр MGL-1 FIGHT NIGHT чансаа ахиулах 3 дугаар тэмцээнийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд байрладаг Хөлбөмбөгийн ордон 2019.03.02 нд 18.30 минутаас эхлэнэ. Энэ тулаанд. ОРГИЛ ТУЛААН. Эрдэнэт хот, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэт сувилал”, “Бэхээ дожо”-ны тамирчин Хүрэлбаатарын Төрбаяр. 2017 оны “Мастер тулаанч” шоуны сорил тулаанд ээлж дараалал ялалт байгуулан шалгарч чадсан ч, өөрийн хүсэлтээр оролцохоос татгалзсан. Шоуны сүүл үед шоуны ялагч болсон “Ширэн бээлий клуб”-ын тамирчин Шинэчагтагатай үзэгчдийн хүсэлтээр орж ирж тулалдан, шүүгчдийн саналаар ялагдсан ч үзэгчдийн дунд маргаан үүсгээд амжсан.2018 онд Эрдэнэт хотод болсон MGL-1 FINGHTING CHAMPIONSHIP 11-р тулаанд ХСИСургуулийн тамирчин Мөнхжинг КО буюу хүнд цохилтоор буулган авч, MGL-1 FINGHTING CHAMPIONSHIP 12-р тулаанд оролцох байсан ч бэртлийн улмаас тулалдаагүй юм. Түүний өрсөлдөгч нь “Геомандал” ГХХАлба, “Ширэн бээлий клуб”, “One time club”-ийн тамирчин Эрдэнэбаатарын Ганзориг. 2017 оны “Мастер тулаанч” шоуны сорил тулаанд ялалт байгуулан гарч ирээд, эхний тойрогт ХСИСургуулийн тамирчин Ц.Төгсболдод ялагдал хүлээн шоуг орхисон боловч, өөрийгөө хөгжүүлэн, холимог тулаанаар дахин хичээллэж, ОХУ-ын “Байкаль ММА” холимог тулааны тэмцээнд 2 ялалтыг байгуулсан. ДЭД ОРГИЛ ТУЛААН. 66 кг-ийн жинд “Энгүй тал” ХХК, “Эрч клуб”-ын тамирчин Өлзийбадрахын Баярмандах. 2017 оны “Мастер тулаанч шоу”-ны сорил тулаанд ээлж дараалан ялалт байгуулан гарч ирсэн боловч, шоуны анхны тулаанд ХСИСургуулийн Б.Даваанямд ялагдан, мөн 2017 оны MGL-1 FINGHTING CHAMPIONSHIP халз тулаанд Ангууч гэгддэг Баттөрд ялагдсанаар түр завсарлаад байсан. 2 жил бэлдсэний эцэст дахин дэвжээндээ эргэн ирлээ.Түүний өрсөлдөгч “GOLDEN GYM”, “GOLDEN HUUR” ХХК-ий тамирчин, “Авъяаслаг Монголчууд” нэвтрүүлгийн онцлог оролцогчдийн нэг, төмөр шилийг хашраагч Цэцэгмаагийн Мөнхсайхан. 2018 оны сорил тулаанд өөрийн сэтгэл хөдлөлөөр, ямар ч дасгалжуулагч, бэлтгэлгүйгээр оролцоод, 5 мин-аар 3 үе бүтэн цагаа дуусгаж чадсан. Энэ амжилтандаа итгэл төрөн, өөрийгөө дайчлан тулалдахаар иржээ. 2 жил дэвжээнд гараагүй “Алуурчин” уу, аль эсвэл шил иддэг, төмөр сэлмэнд үл дийлдэгч үү…3-р сарын 2 нд үзээрэй мөн анх удаа охидын тулаан, хүүхдийн тулаан сорил тулаанаар шалгарсан шилдэг тамирчдын тэвчээр хатуу жил, хурд хүчийг үзэх 11 халз тулаан болно.
Та ирж дэмжээрэй. Лавлах утас 88031977, 91116989
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана
Дэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоног хэлэлцэнэ