Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргий “Солонгон ааштын увдис” хоолны нэвтрүүлгээрээ олонд алдаршсан сайхан бүсгүй байдаг билээ. Тус нэвтрүүлгээрээ айлын эзэгтэй хэн боловч санаа авч гэртээ сайхан хоол боломжийг олгон Монголын урлаг соёлыг олны танил хүмүүсийг гарын хоолоор дайлдаг уламжлалтай. Тэгвэл тэр энэ удаад 20 000 мянган төгрөгний хоолны материалаар 40 хүн дайлах гэж байгаа юм байна. Энэ тухай Т.Дэлгэрмөрөн эхнэрээр ихэд бахархаж ийн бичжээ.
“Гайхалтай!!!
40,000 төгрөгөөр 20 хүнийг хооллох гэж байгаа явдлыг хараад би үнэхээр гайхлаа.
Баянзүрх дүүргийн хүнсний захаас үнэгүй түгээгдэх буянт малын яснаас гаргаж авсан хүний биед хэрэгтэй бодисуудыг чанаж боловсруулан цай,тойг булууны шөл,стүжин хийгээд Хавдар өвчин судлалын туяа эмчилгээнд хамрагдаж байгаа 20 хүнийг өдрийн хоолоор дайлах гэж байна.
Түүний минь хийсэн бүтээгдэхүүнд ямар их сэтгэл шингэж буйг харсан миний бие өөрийн эрхгүй энэ өдөр чамаараа онгирмоор бахархамаар байна аа.
Миний чадах зүйл л энэ юм байхдаа үгүйээ би чамдаа урам хайрлаж тэдгээр хүмүүст "Сэтгэлийн тэнхээ"лекцийг сайхан дуунуудын хамтаар өргөн дэмжье.
Би үнэхээр биширч байна.Бид ийм амар хялбар зүйлийг олж харалгүй хөглөрч явсан амьралдаа хөлчүүрж явсан хүмүүс байлаа гэж үү!!!
Солонгон аашт 17 кг хонь ямааны дунд чөмөг,5 кг үхрийн чөмөг ясыг үнэгүй цуглуулж 5 ширхэг үхрийн шийрийг 20,000 төгрөгөөр,харин тэдгээрийг жижиглэн хөрөөдүүлхэд 10,000 төгрөг,сүү,гурил гэх мэт зүйлүүдэд 10,000 төгрөг зарцуулж бусдыг нь өөрийн гараар гүйцэтгэлээ.
Бид ийм ашиг шим амттай зүйлээ олж харахгүй амьдарсан гэхэд итгэхэд бэрх юм.
Гайхалтай!!!
Энэ бол хүнд хэрэгтэй жинхэнэ онцлох мэдээ.Хэвлэлийнхэн Монгол хүнд хэрэгтэй зүйлийг Хавдар өвчин судлалын эмнэлэг дээрээс 12 цагт сурвалжлах боломжтой.Би сурвалжлагч байсан бол энэ чухал мэдээг жинхэнэ сурвалжлах байлаа” гэсэн байна.
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана
Дэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоног хэлэлцэнэ