Г.Занданшатарын “сүртэй” заларгаа

Moderator
2019/02/26

УИХ-ын дарга Г.Зантаншатар Баянхонгор аймагт томилгоогоор ажиллаж байгаа ажээ. Тэрээр түүнийг хүлээн авах гэж тус аймгийн засаг дарга Г.Батжаргал нэлээд хөл, хөдөлгөөн болсон сурагтай.  Тэрээр шинэхэн УИХ-ын даргын албан тушаалд очсон түүнийг гутлыг нь шороо болгохгүйгээр тосох өндөр зохион байгуулалттайгаар угтах гэж аймгийн удирдлагууд ихэд гүйцгээсэн байна. Тухайлбал улаан хивсэн дээгүүр алхуулж, эл хаадын үеийн нэгэн хаан л залрагдсан мэт дүр зургийг бүрдүүлжээ. Мөн тусгай хүчнийхнийг жагсааж, сэлэм сугалуулж командлуулан эгээ л төрийн тэргүүн лугаа адил суртэй хүлээн авалт болсоныг нутгийн зарим иргэд шүүмжтэй хандаж байгаа аж. Үүнд нэг Экс ерөнхийлөгчийн нэгэн трэнд үг болох “Сүржигнэхээ л байцгаая л даа” гэх үгийг хэлмээр санагдав.