Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ бол Монголын бизнесмэнүүдийн нэгдсэн томоохон байгууллага. Жилдээ гишүүдийн татвар болох 4 тэрбум төгрөг хуримтлагддаг юм билээ. Тэгэхлээр ерөнхийлөгч болсон нэг нь тэрхүү 4 тэрбум төгрөгийг захиран, зарцуулах эрхтэй болно. Тус газрын ээлжит 20-р их хурал хоёрдугаар сарын 28-ны өдөр болно. Уг хуралдаанаар ирэх дөрвөн жил танхимыг удирдах Ерөнхийлөгчөө томилно. Тус танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ одоогоор дөрвөн хүн албан ёсоор мэдэгдээд буй. Тодруулбал, МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар нэр дэвшихээ мэдэгдсэн. Эдгээр дөрвөн эрхэм дөрвүүлээ Монголын бизнесийн салбарт амжилттай яваа бизнесмэнүүд. Нэр дэвшигчид хэвлэл, мэдээллийн хэрэгсэлүүдээр ээлж, дараалан өөрсдийн ярилцлага нэвтрүүлгүүдийг цацсаар байна. "Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн тухайд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг хүчтэй болгох үүднээс уг албан тушаалд нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгдэж сонгогдвол цалингүй ажиллана гэдгээ ч амлаад байгаа юм. Мөн нэг хүчтэй өрсөлдөгч нь БНН-ын дарга Б.Жаргалсайхан бөгөөд одоогоор мөрийн хөтөлбөрөө нууцалж байгаа юм. Гишүүдийн татвараас бүрдэх 4 тэрбум төгрөг их мөнгө. Тиймээс ч ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн хүмүүсийн хооронд хүчтэй өрсөлдөөн явагдсаар байна. Ширүүхэн өрсөлдөөнд хэн нь ялахыг удахгүй болох ээлжит их хуралаас нь харах л үлдлээ.
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана
Дэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоног хэлэлцэнэ