Цагдан хорих 461-р хорих ангид 48 цагийн хугацаатай хоригдсон шүүгч Л.Бямбаа нь өөрийгөө хорлож амиа алдсан хэрэг харамсалтай хэрэг гарсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нь өөрийнхөө биед байсан хувцсаар өөрийгөө боомилсон байна. АТГ-аас өнгөрсөн долоо хоногт шүүгч нартай холбоотой хэргээр хэд хэдэн хүнийг түр саатуулаад байсан аж.
Өнөөдрийн байдлаар Л.Бямбааг Салхитын мөнгөний ордтой холбоотой ямар үндэслэлээр шалгаж байсан нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна.
Түүнчлэн Энэ сарын 13-ны өдрөөс эхлэн нэр бүхий зургаан шүүгчид АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэхээр хэрэг бүртгэлийг нээжээ. Мөн шалгагдаж буй зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн.
Тухайлбал, дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгах хүсэлт гаргасан байдаг.
Тэгвэл Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат нь талийгаач Л.Бямбаагийн хүү бөгөөд түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх зургаан шүүгчийн нэгд багтсан байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ