Мөнгөтэй бийлэгжүү хүмүүс төрийн өндөр албан тушаалд цалингийн төлөө ажилладаггүй нь тодорхой. Тэгвэл Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын ерөнхийлөгчийг сонгох сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаа “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Цалингүй ажиллана” гэх амлалт өгөөд байна.
Энэ тухайгаа тэрбээр “Би цалингүй ажиллана. Тэнд сүүлийн дөрвөн жил ажил яваагүйн нэг шалтгаан нь мөнгийг хэн удирдах вэ, хэн хэдэн төгрөгийн цалин авах вэ гэдэг жижигхэн “гал тогооны” хэрүүл явагдсан. Би үүнээс өөрийгөө хамгаалж байгаа. Ийм зүйлд би цагаа зармааргүй байна. “Ард кредит” IPO, Хөрөнгө оруулагч үндэстэн гээд хийх ажил маш их байна. Тэгэхээр өөрөөсөө гаргаж ирж байгаа, хулгайлаад аваачиж байгаа жаахан цагаа зорилгодоо л зарцуулна. Тэрнээс жижиг зүйл ярьсан хэрүүлд би оролцмооргүй байна. Надад тэр хэрүүл хэрэггүй” гэх тайлбар хийгээд байна.
МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчийг тодруулах сунгаанд энэ удаад тус танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд буй.
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана
Дэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоног хэлэлцэнэ