Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх аж. Ингэхдээ хаврын чуулганы эхэнд хэлэлцэж, шийдвэрлэхээр МАН дахь 33-ын бүлгийн гишүүд бэлтгэн, саналаа нэгтгэж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар, Ж.Батзандан нарын гишүүд М.Энхболдыг УИХ-ын даргаас нь чөлөөлүүлсэн шиг тэмцлийг хууль хүчний байгууллагад үргэлжлүүлнэ гэж хэдэнтээ хэлснээс Авлигатай тэмцэх газар, Прокурор, шүүхийн дарга нарыг солино гэсэн утга уншигдаж байв.
АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах асуудлыг хоёр жилийн өмнөөс зарим хүмүүс хөндөж байсан ч “амжилтад” хүрээгүй. Харин 2018 оны зун одоогийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ түүнийг албан тушаалаас нь огцруулах асуудлыг “60 тэбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцох асуудлын хамтаар оруулж ирсэн нь энэ хаврын чуулганаар эцэслэн шийдэгдэж магадгүй байна.
2016 оны долдугаар сарын 8-ны өдөр Х.Энхжаргалыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнээ хүрээнд УИХ-д санал болгож дэмжүүлсэн байдаг. Бүрэн эрхийн хугацаа нь 2020 онд дуусна. Түүнийг Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдсоноос хойш албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэд, хэдэн удаа хөндөж байсанч тэр огцроогүй өдийг хүрсэн юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ