“Шударга ёс” хөдөлгөөнөөс хууль, шүүхийн байгууллагын шударга бус байдлыг шүүмжилж өнөөдөр /2019.02.20/мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд шүүх цагдаагийн байгууллагын буруутай шийдвэрээс хохирсон ээжүүдийн төлөөлөл оролцсон юм. Үр хүүхдээ бусдын гарт алдсан олон хэргийг хуулийн байгууллага үнэн мөнөөр тогтоохгүй, шударга бус ажиллаж байгааг тэд шүүмжиллээ. Хохирогч ээжүүдийн төлөөлөл Хуульзүйн сайд Ц.Нямдоржоос Шударга ёсыг эхлүүлнэ хэмээгээд огцрохыг шаардав. Хуульзүйн яамны үүдэнд өнөөдрөөс эхлэн суулт хийж мөн Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ. Хуульзүй,дотоод хэргийн сайд Ц.Нямдорж шаардлагын хариуг гурав хоногийн дотор өгөхгүй бол өлсгөлөн зарлана гэв.
“Иргэд ямар нэгэн байдлаар хохирлоо гэхэд цагдаа, хуулийн байгууллагад ханд гэдэг. Гэтэл бодит байдалд цагдаа, шүүхийн байгууллагынхан юу ч хийдэггүй. Луйвар хийдэг шүүгч нар ажиллахаа болих хэрэгтэй. Шүүгч нарыг шалгадаг хяналт гэж алга.Үүний эсрэг хатуу тэмцэнэ” гэдгээ онцлоод Монголын ард түмэн хуулийн тогтолцоог бий болгохын төлөө хамтаараа эрэлхийлье” гэсэн юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ