ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ ТУС БҮРТ 5 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Ямар хариуцлага тооцох вэ?
"Таванбогд фүүдс" компанийн дотоод хяналт хангалтгүйгээс халдвар үүссэн. Тиймээс тус салбарын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зөрчил тус бүрт 5 сая хүртэлх төгрөгөөр торгоно. Мөн эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн гомдолд үндэслэн хохирлыг бүрэн барагдуулах хуулийн хариуцлага хүлээнэ гэж мэдээлэв.
Энэ бүх шинжилгээнд үндэслэн "Өвчтөнөөс хоол хүнсээр дамжин үүссэн хоолны хордлогот халдвар" гэж дүгнэлт хийсэн. Үүнд үндсэнд "Таван фүүдс" компанийн дотоод хяналт сул, ажилтнуудынхаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээг журмын дагуу хийдэггүйгээс үүдэлтэй гэж үзэж байна.
Зайсан дахь салбарын үйл ажиллагааг Прокурорын зөвшөөрлөөр түр хугацаагаар хаасан. Энэ шинжилгээний дүнд үндэслэн KFC-гийн бусад 11 салбарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхээр ажиллаж байна.
Хүнсний үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа хүн зургаан сарын турш эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой. Энэ ажилтан зургаан жил ажиллаж байгаа юм байна. Тухайн ажилтан нян тээгч эсэхийг нарийвчилсан шинжилгээгээр тодруулна гэж мэдээлэв.
KFC Зайсан салбарын дээжид хийсэн шинжилгээний дүнг танилцуулъя. Зургаан өдрийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа, тоног, төхөөрөмж, угаалга шинжилгээ зэрэг нийт 94 дээж болон сорьцод шинжилгээ хийсэн.
Зайсан дахь салбарын үйл ажиллагааг зогсоож, ажлын байрны угаалга цэвэрлэгээ, тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэх үйл ажиллагаа явуулсан.
Илэрсэн зөрчлүүд:
Лабораторийн шинжилгээгээр:
Хоёрдугаар сарын 12-ноос эхлэн өнөөдрийг хүртэл 147 хүн өвчилснөөс 42 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ