Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хувийн телевизтэй болжээ

Moderator
Өчигдөр 15 цаг 44 минут

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг  “Бидний цөөхөн монголчууд” телевизээ нээв. Нээлтийн ажиллагаа Зайсан хилл эвент холлд болсон бөгөөд улс төр, урлаг соёлын хүрээнийхэн оролцжээ. Тус телевизийн үүсгэн байгуулагчаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн асан М.Зоригт тэргүүтэй Ардчилсан намын гишүүд  гэх мэдээлэл бий. УИХ-ын гишүүн асан М.Зоригт гишүүнээсээ бууснаас хойш “Бидний цөөхөн монголчууд” төслийг хэрэгжүүлж, Монгол орны өнцөг булан бүрт очиж мэдээлэл бэлтгэж буй. Тэгвэл энэхүү төсөл албан ёсоор телевизтэй болж байгаа нь энэ аж.