Жүжигчин О.Цэнгэл амаржиж охинтой боллоо

Moderator
Өчигдөр 16 цаг 47 минут

Жүжигчин, хөтлөгч О.Цэнгэл “Universe best songs” тэмцээнд оролцож олонд танигдсан дуучин Э.Мишээлтэй хамтран амьдараад багагүй хугацааг үдэж байгаа билээ. Жүжигчин О.Цэнгэлийг бие давхар болсоныг өмнө нь бид мэдээлж байсан юм. Тэгвэл саяхан жүжигчин бүсгүй Нийслэлийн Өргөө амаржих газар амаржиж охинтой болжээ. Энэхүү баярт мэдээгээ түүний нөхөр Э.Мишээл өөрийн цахим хуудаснаа  “Ингээд бид 3-уулаа боллоо доо. Бяцхан хөөрхөн гүнж маань аав ээждээ хүрээд ирлээ. Чамаараа маш их бахархалаа, маш их баярлалаа” хэмээн баярын сэтгэгдэлээ хуваалцсан байна. Залуу хосууддаа баяр хүргэж, аз жаргал хүсье.