Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны “KFC” сүлжээний Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орж, зарим хүмүүсийн бие хүндэвтэр байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, сүүлийн хоёр хоногт тус газраар үйлчлүүлсэн, хоол захиалж идсэн гэх 9-40 насны 16 хүн халуурах, бөөлжих, суулгах, зовиуртай Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д хандсан байна.
Эдгээрийн 11 иргэний биеийн байдал өндөр халуурах, бөөлжих, усархаг суулгалтаар олон удаа суулгах зэргээр хүндэвтэр байгаа тул хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
“KFC” Зайсан дахь салбараас 52 дээж НМХГ-т ирүүлсэн бөгөөд одоогийн байдлаар бүрэн шинжилж дуусаагүй байгаа аж. Эхний шинжилсэн дээжнээс нь халуунд тэсвэртэй бактери, хадгалалтын хугацаа уртасгадаг, бохирдуулагч бодис буюу нитрит илэрсэн юм байна. Тиймээс тус газрыг зөрчлөө арилгатал нь түр хугацаагаар үйл ажиллагааг хаажээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ