Сайд яамны бүх газар хэлтсийн өнгөрсөн оны тайлан мэдээнд алдаа дутагдал цөөнгүй байгааг нэг бүрчлэн дурдаж, ахин ийм алдаа гаргахгүйгээр, албан хэрэг хөтлөлтийг боловсронгуй болгох, төлөвлөлтөө сайн хийхийг санууллаа.
Үндэсний хэмжээний хөтөлбөр бодлогын баримт бичгийг даруй боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн хууль тогтоомжийг энэ оны Хаврын чуулганы үеэр УИХ-д өргөн барихаар төлөвлөн ажиллахыг мөн үүрэг болголоо.
Тэрбээр "Энэ оноос худалдан авах ажиллагааг яам хариуцахгүй, орон нутагт нь шилжүүлнэ. Орон нутагт шилжүүлсэн гээд тайван суухгүй, бодлогоо тодорхойлж, хяналтаа тавьж ажиллах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт гүйцэтгэлийн хувийг өндөрсгөх, сар бүрийн эхний 5-ны дотор аймаг орон нутаг, сум, дүүргээс явцын мэдээлэл авч, наймны дотор сайдад танилцуулах, шаардлагатай тохиолдолд зохих арга хэмжээг авч ажиллана" гэлээ.
Яамны болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн ил, тод байдлыг хангаж ажиллах. Салбарын мэдээлэл сурталчилгааг шинэ төвшинд гаргах, хүн бүр хариуцсан ажлаа нээлттэй ил тод мэдээлэх чиглэлийг мөн өглөө.
Сайд салбарын албан хаагчдын шуурхай хурал дээр дотоод үйл ажиллагаатай холбоотой дараах санал, үүрэг, чиглэлийг өглөө.
Бүх ажил арга хэмжээ, баримт бичиг хуулийн хүрээнд явах хэрэгтэйг онцгойлон сануулсан байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ