-ХЭРГИЙН ГАЗРААС 69 КАДР ЗУРАГ АВЧ ТЭМДЭГЛЭЛ ҮЙЛДЖЭЭ-
Сар шинийн баярын өдрүүдээр нийтээр олон хоног амарч, хаврын эхний өдрүүдийг угтаж өнгөрүүлэв. Монгол түмэн Цагаан сарын баяраар ахмад настан, ээж аавыгаа ихэд хүндлэн дээдэлж, тохойг нь өргөн мэндчилж хоймор өөд залдаг билээ. Өнгөрөгч өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өргөмөл, дагавар хүүхдүүд нь аавыгаа санаатайгаар хөнөөсөн ноцтой хэрэг үйлдэгдсэн байна.
Тодруулбал, хоёрдугаар сарын 6-ны өдөр 8:50 цагт нас барсан хүн байна гэсэн мэдээллийг шуурхай албанд ирүүлсэн байна. Үүний дагуу хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн, шинжээч эмч нарын бүрэлдэхүүн очиж шалгахад 91 настай иргэн гадны нөлөөтэй буюу биедээ ил харагдах гэмтэл шархтайгаар нас барсан байсан аж.
Шалгалтаар хохирогч 91 настай Д-г түүний өргөмөл хүү болох 62 настай Ө нь зодож амь насыг нь хохироосон болохыг олж тогтоосон байна. Хохирогчийг өргөмөл хүү нь даавуугаар амыг нь дарж байгаад биет зүйлээр биеийн хэд хэдэн хэсэгт цохиж гэмтэл учруулсан нь тогтоогджээ. Гэмт хэрэгтэнг одоогоор цагдан хорьсон байгаа гэх бөгөөд олон жилийн хувийн таарамжгүй харилцааны улмаас талийгаачтай маргалдаж улмаар амь насанд нь хүрсэн гэх мэдүүлгийг өгчээ.
Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Мөн энэ сарын 6-ны өдөр амь нас нь хохирсон эрэгтэй 60 настай Б-ийн бэр цагдаагийн байгууллагад “Манай хадам аав хутгалуулж нас барсан байна гэх мэдээллийг өгсөн байна. Налайх дүүргийн гуравдугаар хороонд оршин суух талийгаач 60 настай Б-г дагавар хүү болох эрэгтэй 41 настай Ц нь маргалдаж улмаар баруун гуяны доод хэсэгт нэг удаа хутгалан амь насыг нь хохироосон байна. Хэргийн газраас 26 болон 15 см урттай хутга хоёр ширхэг, архины шил гурван ширхэгийг хураан авчээ.
124-р сургуулийн гадна талд авто зам, явган замын ажил 75 хувьтай үргэлжилж байна
COP17: Хурлын хамгаалалт, зохицуулалтад 1740 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон Өртөө" ашиглалтад орлоо
COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
Тоглоомын талбайн стандартын хэрэгжилтэд үзлэг, шалгалт зохион байгуулж байна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо
COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна